Category: Баримт тайлбар

  • Хогны савнаас агнасан тарвага олджээ

    Хогны савнаас агнасан тарвага олджээ

    Агнасан, нөөцөлсөн тарвагаа хогны саванд хийсэн хэрэг Хөвсгөл аймагт гарлаа. Энэ тухай өнөөдөр тус аймгийн Онцгой комисс сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ анхааруулав. Иргэдийг агнасан, хадгалсан тарвагаа энд тэнд хамаагүй хаяхгүй байх, Зоонозын өвчин судлалын төвд мэдэгдэхийг зөвлөж байгаа. Тарвагаа сайн дураараа устгуулбал хариуцлага тооцохгүй, торгохгүй. Энэ тухай мэдэгдсээр байтал зарим хүн итгэлгүй хөргөгчиндөө хадгалсан махаа гудамжин…

  • Тарваган тахлын хөл хориог дахин 3 хоногоор сунгав

    Тарваган тахлын хөл хориог дахин 3 хоногоор сунгав

    Хөвсгөл аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, Мөрөн, Цагаан-Уул суманд тарваган тахал өвчинтэй холбоотойгоор тогтоосон хөл хорионы дэглэмийг 3 хоногоор сунгав. Мөрөн, Цагаан-Уул сумыг 9-р сарын 10 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн юм. Энэ хугацааг 9-р сарын 13 болгож, сунгалаа. Энэ хугацаанд эдгээр сумаас иргэдийг гаргахгүй, олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй. Хөл хорионы дэглэм…

  • Гар утсыг нь хулгайлсан этгээд данснаас нь 10 сая төгрөгийн зарлага гаргажээ

    Гар утсыг нь хулгайлсан этгээд данснаас нь 10 сая төгрөгийн зарлага гаргажээ

    Иргэн … энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг маркийн гар утсаа хулгайд алдаж, удалгүй тухайн иргэний данснаас 10 сая төгрөгийг бусад руу шилжүүлсэн байна. Иргэд та бүхэн таны хувийн мэдээллийг хадгалсан гар утас болон бусад ухаалаг төхөөрөмжийн аюулгүй байдлыг сайтар хангах, гар утас болон бусад ухаалаг…

  • УОК, Хөвсгөлийн Онцгой комисстой цахимаар хуралдав

    УОК, Хөвсгөлийн Онцгой комисстой цахимаар хуралдав

    Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын нөхцөл байдалтай холбогдуулан, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр тус аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийлээ. Тус аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд тарваган тахлаар 3 хүн өвчилж, 1 нь нас барсан. Тус аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Мөрөн, Цагаан-Уул сумыг 9 дүгээр сарын…

  • Тарваган тахлаар 20 жилд 31 хүн өвчилжээ

    Тарваган тахлаар 20 жилд 31 хүн өвчилжээ

    Монгол Улсын хэмжээнд 17 аймаг, 137 сумын нийт нутаг дэвсгэрийн 28.3% буюу 443.3 км квадрат талбай тарваган тахлын байгалийн голомттой. 2005-2025 онд тарваган тахлаар нийт 31 хүн өвчилжээ. Энэ нь жилд дунджаар 1-2 хүн халдвар авч, 35 хувь нь нас барсан гэсэн үг. Тарваган тахлаар 2020 онд хамгийн олон буюу 6 хүн өвчилсөн байна. Хөвсгөл…

  • Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 9-р сарын 15 хүртэл сунгалаа

    Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 9-р сарын 15 хүртэл сунгалаа

    Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Онцгой комисс өчигдөр хуралдан, тус сумын нутаг дэвсгэрт тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 9-р сарын 15 хүртэл сунгалаа. Цагаан-Уул, Мөрөн суманд 3 хүн тарваган тахлаар өвчилж, 1 нь нас барсан юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Мөрөн, Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ШУТИС-ийн харьяа Политехникийн коллежийн сургалтын…

  • Хөвсгөлийн Нэгдсэн эмнэлгийн 14 эмч, сувилагч тахлын халдвар авчээ

    Хөвсгөлийн Нэгдсэн эмнэлгийн 14 эмч, сувилагч тахлын халдвар авчээ

    Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас агнасан тарваганаас тахлын халдвар авч, Мөрөн дэх аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн нас барсан. Түүнийг хүлээн авч, тусламж үйлчилгээ үзүүлэн, эмчилж байсан 14 эмч, сувилагч, ажилчин тарваган тахлын халдвар авчээ. Тэднээс авсан ПГУ-ын шинжилгээны хариу эерэг гараад байна. Нэгдсэн эмнэлгийн Халдвартын болон Сүрьеэгийн тасгийн ажиллагсад гоц халдварт өвчний халдвар…

  • Бусдыг санаатайгаар мөргөсөн жолоочийг шалгаж байна

    Бусдыг санаатайгаар мөргөсөн жолоочийг шалгаж байна

    “Приус” маркийн машины жолооч бусдыг санаатайгаар мөргөж буй бичлэг цахим орчинд цацагдаад байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хороонд орших “Вива сити” хотхоны замын урд энэ сарын 6-7-нд шилжих шөнийн 04:00 цагийн орчимд уг гэмт хэрэг гарчээ. Энэ хэргийн талаарх дуудлага тухайн үед тус дүүргийн Цагдаагийн хэлтэст ирсэн байна. Үүний дагуу уг хэргийг шалгаж байгаа аж.

  • Хийлдэг гудастайгаа салхинд туугдан, Хяргас нуурын хойд эргээс урд эрэгт хүрчээ

    Хийлдэг гудастайгаа салхинд туугдан, Хяргас нуурын хойд эргээс урд эрэгт хүрчээ

    Увс аймгийн Малчин сумын Хайрхан багийн нутаг дахь Хяргас нууранд хийлдэг гудастай хүн алга болжээ. Уг хүн Хяргас нуурын хойд эрэг Хартэрмэст гэр бүлээрээ амарч байсан аж. Тэрээр 9-р сарын 7-ны 20:30 цагийн орчимд нууранд хийлдэг гудастай хөвж байгаад, салхинд туугдан алга болсон гэнэ. Түүнийг ар гэрийнхэн нь осолдсон байж болзошгүй хэмээн 20:58 цагт аврагчдад ханджээ.…

  • Хадгалсан 30 тарваганы махаа сайн дураараа устгуулжээ

    Хадгалсан 30 тарваганы махаа сайн дураараа устгуулжээ

    Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд 3 хүн тарваган тахлаар өвчлөөд байна. Үүнтэй холбогдуулан тахлын голомтот бүс нутаг болон гарал үүсэл нь тодорхойгүй тарваганы мах худалдан авсан, хадгалсан, иргэд түүнийгээ тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, устгалд оруулж эхэлжээ. Мөрөн сумын нэгэн иргэн өчигдөр өөрийн хүсэлтээр 30 тарваганы мах хүлээлгэн өгч, гэртээ мэргэжлийн байгууллагаар…