-
76 ширхэг гар утас хулгайлсан этгээдийг баривчилжээ

Энэ оны есдүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх “Гар утас худалдааны төвд хулгайч орсон байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, тус төвийн түрээслэгч 4 иргэний лангуунаас нийт 76 ширхэг гар утсыг Дорнод аймгийн харьяат 26 настай Т гэгч хулгайлсныг илрүүлсэн байна.
-
Каргогоор хар тамхи оруулж ирж зардаг этгээдийг баривчиллаа

Монгол Улсын хилээр хар тамхи хууль бусаар оруулж ирэн, бусдад худалддаг этгээдийг Хар тамхитэй тэмцэх газар өнөөдөр дайчлан баривчиллаа. Тэрээр олон улсын карго үйлчилгээгээр гадаадаас синтетик хар тамхи оруулж ирдэг байжээ. Хар тамхитэй тэмцэх газрын ажилтнууд түүний нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дахь гэрээс нь сэтгэцэд нөлөөт “Мөс” гэх нэртэй 310 грамм бодисыг эд мөрийн баримт…
-
Танилц: Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон хүмүүст оноохоор төлөвлөсөн ял

Хөгжлийн банктай холбоотой 42 хүн, 3 хуулийн этгээдийг хамарсан эрүүгийн хэргийн шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн 7 хоногт болж, өнөөдөр шийдвэр гаргахаар хэлэлцэж байна. Энэ хэрэгт холбогдсон 42 холбогдогчоос 19 хүнийг улсын яллагч гэм буруутайд тооцож, 23 хүнийг гэм буруугүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах…
-
Тэмээ мөргөөд, “Портер”-тоо хавчуулагджээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багийн нутаг дахь Туяагийн бууцны ойролцоо 9-р сарын 14-15-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Цогтцэций сум руу явж байсан 2 зорчигчтой ачааны машин мал мөргөжээ. Энэ ослын улмаас уг машины бүхээг дотогш чихэгдэж, дотор нь байсан 1 хүн төмөр хийцэд хавчуулагдсан байна. Хамт явсан хүн нь уг хүнийг гаргаж авах гээд чадаагүй тул 9-р…
-
Байранд гал гарч, 59 настай эрэгтэй угаартжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багт өчигдөр орой айл шатав. Уг галын дуудлага 9-р сарын 10-ны 22:06 цагт гал сөнөөгчдөд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, байрны гал тогоо болон тагт бүрэн шатаж байсан аж. Уг галд 59 настай эрэгтэй угаартсан байна. Түүнийг БОЭТ-д хүлээлгэн өгч, утаажилтын бүсээс 8 том хүн, 4 хүүхдийг гаргажээ.
-
Зүтгүүр осолдож, жолооч нь жолооны хүрдэндээ хавчуулагджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд өнөө өглөө зам тээврийн осол гарлаа. ND4240 маркийн зүтгүүр осолдож, иргэн Б /49 настай, эрэгтэй/ машины төмөр хийцэд хавчуулагдсан байна. Түүнийг хүмүүс гаргаж авч чадаагүй тул 06:36 цагт аврагчдад ханджээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид уг хүнийг эсэн мэнд гаргаж, Сонгинохайрхан дүүргийн яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгөв.
-
2025 оны эхний 8 сард жолоодох эрхгүй 2000 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илэрчээ

2025 он гарснаар Тээврийн цагдаагийн албанд 85876 зам тээврийн осол зөрчилтэй холбоотой дуудлага иржээ. Үүний 16575 нь зам тээврийн осол, 3109 нь гэмт хэрэг бол согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2097 гэмт хэрэг бүртгэгджээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 23 мянган зөрчлийг илрүүлж арга хэмжээ авч ажиллажээ. Жолоочийн үнэмлэхтэйгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 19…
-
90 жолооч улсын дугааргүй машинаар хөдөлгөөнд оролцжээ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд улсын дугааргүй оролцсон тээврийн хэрэгслийг Замын цагдаагийн газар телекамераар болон биечлэн илрүүлж байна. 9-р сарын 4-6-нд улсын дугааргүй машин унаж, замын хөдөлгөөнд оролцсон 90 жолоочийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгожээ. Улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн алба анхаарууллаа.
-
Арбулаг суманд 2 тарвага үхсэн байхыг хүмүүс олжээ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг Алт толгойд тарвага үхсэн байхыг хүмүүс өчигдөр харж, холбогдох байгууллагуудад мэдээлжээ. Уг мэдээллийн дагуу тус сумын ЗДТГ-ын ажилтнууд очиж, үхсэн тарвагыг авч, Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвд шинжлүүлэхээр өгсөн байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа аж. Мөн өнөөдөр тус сумын Сүмбэр багт тарвага үхсэн байхыг хүмүүс…
-
Ачааны машинууд мөргөлдөж, жолооч нь бүхээгтээ хавчуулагджээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багт өнгөрсөн шөнө ачааны 2 машин мөргөлдлөө. Уг ослын улмаас 1 хүн машины бүхээг дотроо хавчуулагдсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь 66 дугаар ангийн албан хаагчид уг дуудлагыг 9-р сарын 9-ний 04:56 цагт хүлээн авчээ. Машиныхаа бүхээгт хавчуулагдсан жолооч О /35 настай, эрэгтэй/-г аврагчид эсэн мэнд гаргаж, эмнэлгийн…