Category: Эдийн засаг

  • Мөнгөний нийлүүлэлтийн хурд саарчээ

    Мөнгөний нийлүүлэлтийн хурд саарчээ

    Мөнгөний нийлүүлэлт энэ оны 8 дугаар сарын байдлаар 54.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 24.7 хувиар өссөн тухай өнөөдөр Монголбанк мэдээллээ. Харин 2026 оны эхэн үеийн өндөр өсөлтийн хурд бага зэрэг саарчээ. Жилийн өсөлтийн дүнг харвал: Мөнгөний өсөлтийг гадаад цэвэр актив голлон дэмжсэн байна. Энэ нь жилийн өсөлтийн 17.1 нэгж хувийг бүрдүүлэв.…

  • Монголын эдийн засгийн өсөлтийг 5.7% гэсэн таамаглалаа Азийн хөгжлийн банк хэвээр үлдээв

    Монголын эдийн засгийн өсөлтийг 5.7% гэсэн таамаглалаа Азийн хөгжлийн банк хэвээр үлдээв

    Азийн хөгжлийн банк (АХБ) өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн төлөвийг танилцууллаа. Тус банк манай улсын эдийн засгийн өсөлтийг 2026 онд 5.7%, 2027 онд 6% байна гэсэн өмнөх таамаглалаа хэвээр үлдээв. 2027 онд тэтгэврийн багц шинэчлэл, татварын багц шинэчлэл зэрэг шинэчлэл хэрэгжиж эхэлснээр татварын ачаалал буурч, өрхийн хэрэглээгээр дамжин, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна.…

  • ЭЗБХ: Чингис хаан нисэх буудлын өргөтгөлийг зээлээр барихыг дэмжлээ

    ЭЗБХ: Чингис хаан нисэх буудлын өргөтгөлийг зээлээр барихыг дэмжлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.09.23/ Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төсөл болон “Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээ”-ний төслийг зөвшилцөхийг 59,4 хувийн саналаар дэмжлээ. УИХ-ын гишүүн Сангийн сайд З.Мэндсайхан “Уг…

  • Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгааныг маргаанаас гурав хоног 9-19 цагийн хооронд түр хязгаарлана

    Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгааныг маргаанаас гурав хоног 9-19 цагийн хооронд түр хязгаарлана

    “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь 2026 оны техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд 35/10 кВ-ын Гачуурт дэд станцын 10 кВ-ын “Хуандай” цахилгаан дамжуулах агаарын шугамыг хоёр хэлхээт болгон өөрчилж, ачааллыг хөнгөлөх томоохон ажлыг 2026 оны 9 дүгээр сарын 23, 24, 25-ны өдрүүдэд хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Тиймээс нийслэлийн Баянзүрх дүүргийн Гачуурт, Хуандайн ам орчмын хэрэглэгчид…

  • “Шунхлай Бонд-4” нээлттэй бондын арилжаа албан ёсоор эхэллээ

    “Шунхлай Бонд-4” нээлттэй бондын арилжаа албан ёсоор эхэллээ

    Монголын хөрөнгийн биржид өнөөдөр “Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн хөтөлбөр бүхий “Шунхлай Бонд-4” нээлттэй бондын арилжааг эхлүүлж, цан цохих ёслол боллоо. “Шунхлай” ХХК нь хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлж, татан төвлөрүүлэх хөрөнгийг компанийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөж байна. “Шунхлай Бонд-4” нь 12 сарын хугацаатай, жилийн 18.0 хувийн хүүтэй, Монголын хөрөнгө оруулалтын…

  • Төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөцлөлт 94 хувьтай байна

    Төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөцлөлт 94 хувьтай байна

    Эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад салбарын 46 үйлдвэр, компани нийт 1600 орчим нэр төрлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн. 2026 оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 79 хувьд хүрээд байв.  Төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц энэ сарын 18-ны өдрийн байдлаар 576.7 мянган тонн байв. Энэ нь нүүрс нөөцлөх төлөвлөгөөний…

  • Завхан, Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна

    Завхан, Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна

    Өвөлжилтийн бэлтгэл шалгах ЭХЯ-ны ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баян-Өлгий, Завхан аймагт ажиллалаа. Дээрх аймгуудын өвөлжилтийн бэлтгэлийн дундаж биелэлт 85% байна. Завхан аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэлийн гол бэрхшээл нь нүүрсний нөөц болон нийлүүлэлтийн асуудал байгаа аж. Иймд “Могойн гол” ХК болон туслан гүйцэтгэгч “Тосон Энержи” компаниутай гурвалсан гэрээ байгуулан, урьдчилгаа санхүүжилтийг шийдвэрлэх замаар хөрс хуулалтын ажлыг эрчимжүүлэхээр…

  • Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 1 жил хадгалдаг боллоо

    Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 1 жил  хадгалдаг боллоо

    Тээврийн хэрэгслийн улсын дугаар хадгалах хугацаа 180 хоног байсныг 365 хоног болгож нэмсэн тухай Автотээврийн үндэсний төв мэдээлэв. Зам, тээврийн сайд А/225 дугаар тушаал гаргаж “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д өөрчлөлт ийм оруулсан байна. Улсын дугаар 1 жил хадгалахад 20.000 төгрөгийн хураамж авдаг байв. Үүнийг 40.000 төгрөг болгон нэмжээ.

  • Европт онгоцны түлшний хомсдол үүсэх эрсдэлтэй байна

    Европт онгоцны түлшний хомсдол үүсэх эрсдэлтэй байна

    Европ энэ оны IV улиралд онгоцны түлшний нийлүүлэлтийн алдагдалтай тулгарч болзошгүй гэж шинжээчид тооцоолжээ. “Energy Aspects” зөвлөх байгууллага Европт өдөрт 510 мянган баррелийн онгоцны түлшний хомсдол үүснэ гэж таамагласан байна. Ойрх Дорнодын нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор Европын онгоцны түлшний импортын тал орчим нь тасарсан бөгөөд одоо Нигери, АНУ, Канад зэрэг улсаас нийлүүлэлтээ нэмж байна. Мөн Өмнөд…

  • 3-4 дахин их мах нөөцөлнө

    3-4 дахин их мах нөөцөлнө

    Нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан, энэ намар 15-20 мянган тонн мах бэлтгэж нөөцлөхөөр болжээ. “Өмнөх жилтэй харьцуулахад хангалттай мах нөөцөлнө” гэж Засгийн газар мэдээлээд байна. Өнгөрсөн жил 5000 тн мах нөөцөлж, энэ хавар зарсан. Одоогоор 20 аж ахуйн нэгж нийт 11.6 мянган тонн мах бэлтгэх хүсэлт ирүүлээд байгаа аж.