-
“Оюутолгой” ХХК-ийн ДНБ-д үзүүлсэн үржүүлэгчийн нөлөө

Оюутолгой үйлдвэрийн өгөөж шууд бусаар ханган нийлүүлэгчдэд өгч буй төлбөр, ажилчдын цалин, түүнээс зарцуулагдаж буй өрх гэрийн хэрэглээ, үр хүүхдүүдийн боловсролоор дамжин бусад салбарт тархаж, нийт эдийн засагт илүү өргөн хүрээний нөлөө үзүүлдэг. Эх сурвалж: Монгол Улсын эдийн засаг, нийгэмд “Оюу толгой” компанийн оруулж буй хувь нэмэр судалгаа, MMCG З.Цэлмэг
-
Ашигласан тос, маслоор хөрс бохирдуулсан авто засварын газруудыг цагдаад өглөө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар, нийслэлийн Байгаль орчны газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудыг хянан шалгаж байна. Техникийн ашигласан хаягдал тос, тосолгооны материалыг зориулалтын бус газар хаясан, цуглуулсан байж болзошгүй, асгарсан тосыг цэвэрлэлгүй хөрс бохирдуулсан зэрэг зөрчил уг шалгалтаар илэрлээ. Энэ нь байгаль орчинд…
-
Дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний хөрөнгө ганц өдөрт $256 тэрбумаар өсжээ

АНУ, Иран улс гал зогсоох хэлэлцээр хийсний дараа хувьцааны зах зээл өсөж эхэллээ. Үүний нөлөөгөөр Дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний нийт хөрөнгийн хэмжээ лхагва гарагт 256 тэрбум ам.доллароор өсжээ. Энэ нь “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекст бүртгэгдсэн, ганцхан өдөрт гарсан хамгийн их өсөлтүүдээс 2-рт бичигдэх үзүүлэлт болов. Лхагва гарагт “Dow Jones Industrial Average” индекс 2.85%-иар, S&P 500…
-
“Ланд круйзер” замын хажуу руу унаж, 1 хүн хавчуулагджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд өнгөрсөн шөнө зам тээврийн осол гарч, 1 хүн машинд хавчуулагджээ. 27 настай залуу “Ланд круйзер” загварын суудлын машин жолоодож яваад, осолджээ. Тэрээр машинтайгаа замын хажуу руу унаж, хамт явсан нэр, нас тодорхойгүй, 30 орчим насны эмэгтэй тээврийн хэрэгслийн төмөрт хавчуулагдсан байна. Замын цагдаа уг хүнийг гаргуулахаар 4-р сарын 10-ны 00:19 цагт нийслэлийн…
-
4 ханатай гэр, 20 м хашаа шатаж, 1 хүн түлэгджээ

Улсын хэмжээнд өчигдөр обьектын 18 түймэр гарлаа. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд 14:42 цагийн үед иргэн П-гийн 4 ханатай гэр, 20 метр хашаа шатав. Уг түймэрт 33 настай, эрэгтэй чихээ түлжээ. Гал сөнөөгчид 103 дуудаж, түүнийг нийслэлийн Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги уг гал түймрийг унтраалаа.
-
УИХ-ын дарга нам бус байх тухай хууль парламентын босго давлаа

УИХ-ын дарга нам бус байх тухай хуулийн төслийг Х.Тэмүүжин нарын гишүүд өргөн барьсан. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар дэмжлээ. 2024 оны 5-р сард УИХ-ын даргыг ямар нэгэн хэлэлцүүлэггүйгээр томилж байх хуулийн зохицуулалтыг хийсэн байдаг. УИХ-ын даргаар С.Бямбацогт томилогдохын өмнө АН-ын бүлгээс бойкот хийж байж УИХ-ын даргыг намаасаа түдгэлздэг болохыг зохицуулах хуулийг парламентаар хэлэлцүүлэхээр…
-
Спикер нам бус байх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ өнөөдрийн чуулганаараа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалаа. Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн “УИХ-ын дарга нам бус байх” тухай энэ төсөлд 91 гишүүний 51 нь санал өгч, 56 хувь дэмжлээ. Уг төслийг анхны хэлэлцүүлэгт…
-
Э.Даваанасан Азийн аварга боллоо

Кыргызстан улсын Бишкек хотод чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. “Бишкек-2026” бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Монгол Улсын бөх Э.Даваанасан түрүүллээ. Э.Даваанасан ДАШТ-ий мөнгөн медальтай тамирчин. Тэрээр шигшээ барилдаанд Кыргызстаны бөх, ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий 6 медальт, Азийн наадмын аварга Айпери Медет Кызийг ялав.
-
“Улаанбаатар марафон”-д гүйх иргэдийг 5-р сарын 1-нийг хүртэл бүртгэнэ

11 дэх жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн гараа 5-р сарын 23-ны Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд болно. Үүнтэй холбогдуулан жил бүр хотын төвөөр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, автомашингүй бүс болгож хэвшсэн. Марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм. Гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулах…
-
Улаанбаатарын жолооч нар тээврийн хэрэгслийн 4 төрлийн үйлчилгээг аймгуудын Автотээврийн төвүүдээс авч эхэллээ

Улаанбаатар хотын харьяалалтай жолооч нар тээврийн хэрэгслийн 4 төрлийн үйлчилгээг аймгуудын Автотээврийн төвүүдээс авах боломж бүрдлээ. Өмнө нь Улаанбаатар хотын дугаартай машинтай жолооч нар орон нутагт явж байхдаа тухайн аймгийн Автотээврийн төвөөр үйлчлүүлэх боломжгүй байв. Харин одоо аймгуудын Автотээврийн төвүүд гэрчилгээ солих, гэрчилгээ нөхөн авах, улсын дугаар нөхөн авах, эзэмшигчийн бүртгэл солиулах зэрэг 4 үйлчилгээг…