Category: Menus

  • Шүлхийн САТ1 хэвшлийн 1.6 сая тун вакцин хилээр оруулж иржээ

    Шүлхийн САТ1 хэвшлийн 1.6 сая тун вакцин хилээр оруулж иржээ

    БНХАУ-аас захиалан авч буй, шүлхийн САТ1 хэвшлийн 1.6 сая тун вакциныг Монгол Улсын хилээр оруулж иржээ. 1.6 сая тун вакцин гэдэг нь үхэрт тарих тунгаар бодсон хэмжээ аж. Үүнийг бог малд тарих тунд шилжүүлбэл 3.3 сая тун болох юм байна. Вакциныг өнөөдөр Улаанбаатарт авчирч, Баян-Өлгий, Ховд аймагт хүргүүлэхээр Мал эмнэлгийн ерөнхий газар ажиллаж байна. 6-р…

  • 13 аймгийн баяр наадмыг наашлуулжээ

    13 аймгийн баяр наадмыг наашлуулжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөртэй болох тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2025.06.03-нд хэлэлцэж, жил бүрийн 7 дугаар сарын 11-нийг Дэлхийн адууны өдөр болгосон. Энэ өдрийг өнөө жил анх удаа тэмдэглэнэ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар 13 аймгийн Үндэсний их баяр наадмын хуваарийг наашлууллаа. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5.3-т заасныг…

  • Баян-Өлгийд Казахстаны Консулын газар байгуулах нь иргэний харьяалал өөрчлөхтэй холбоогүй

    Баян-Өлгийд Казахстаны Консулын газар байгуулах нь иргэний харьяалал өөрчлөхтэй холбоогүй

    Баян-Өлгий аймагт Казахстан улсын Консулын газар байгуулахаар болсон. Үүнийг хүмүүс янз бүрээр ойлгож байгаа юм. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яам дараах тайлбарыг гаргажээ. Үүнд: -Консулын газар байгуулах асуудал нь тухайн бүс нутгийн харьяалал, эсвэл тэнд оршин суугчдын иргэний харьяаллыг өөрчлөх асуудалтай огт холбоогүй. Харин улс хоорондын найрсаг харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, иргэд хоорондын…

  • Хийн плитка залгаж орхисноос нийтийн байранд гал гарчээ

    Хийн плитка залгаж орхисноос нийтийн байранд гал гарчээ

    Чингэлтэй дүүргийн 9-р хороонд “Нийтийн байранд гал гарч байна” гэх дуудлага онцгой байдлын байгууллагад өнөөдөр 12:28 цагт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 86, 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 8х9 метрийг хэмжээтэй байшин, залгаа 3х6 метр хэмжээтэй амбаар шатаж байжээ. Онцгойгийн 20 гаруй алба хаагч 13:11 цагт галын…

  • Н.Учрал: Бортээгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гардаж хариуцна

    Н.Учрал: Бортээгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гардаж хариуцна

    Өмнөговь аймаг дахь Тавантолгой бүлэг ордоос ашиглаагүй байсан томоохон хэсэг болох Бортээгийн ордын үйл ажиллагааг 2026.06.20-нд албан ёсоор эхлүүлж, нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцов. Ерөнхий сайд “Бидэнд сонголт байсан. Нэг нь явж ирсэн хуучин зам. Богино хугацааны орлого харсан зам. Нөгөө нь шинэ зам. Шударга, ил тод, хариуцлагатай, үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавьсан зам.…

  • О.Амгаланбаатар: Цэрэгжсэн байгууллагууд, төрийн албыг сонгуульд яаж ашигласныг олон нийтэд сонсгох хэрэгтэй

    О.Амгаланбаатар: Цэрэгжсэн байгууллагууд, төрийн албыг сонгуульд яаж ашигласныг олон нийтэд сонсгох хэрэгтэй

    Монгол Улсын Их хурал дахь АН-ын бүлэг өнөөдөр (2026.06.22) ээлжит хурлаараа өчигдөр болсон нөхөн сонгуулийн талаар ярилцжээ. Энэ талаар тус намын бүлэг сэтгүүлчдэд мэдээллээ. АН-ын дарга О.Цогтгэрэл: -Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд АН амжилтгүй оролцсон. Сумын ИТХ-ын нөхөн сонгуульд оролцсон нэр дэвшигчдийнхээ дүнг нэгтгэж үзэхэд, АН өндөр санал авчээ. Хараат бус үнэлгээний байгууллагуудын дүнгээр АН-ын үнэлгээ…

  • Италийн 8 хотод хэт халж, онцгой байдлын улаан түвшинд хүрч байна

    Италийн 8 хотод хэт халж, онцгой байдлын улаан түвшинд хүрч байна

    Ням гарагт Европын ихэнх хэсэгт хүчтэй халж, агаарын температур Цельсийн 40 хэмд ойртож, олон улс сэрэмжлүүлэг зарлалаа. Тээвэр тасалдаж, зэрлэг амьтан болон жуулчдын очих дуртай газруудад ачаалал эрс нэмэгдсэн байна. Тус улсын эрх баригчид 35 хэмээс дээш хэдэн өдөр халсны дараа 6-р сарын 21-нд Болонья, Флоренц, Милан, Турин зэрэг найман хотод улаан түгшүүр зарлав. Ромд…

  • “Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг гаргах тендерийг зарлалаа

    “Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг гаргах тендерийг зарлалаа

    “Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. Өөрөөр хэлбэл, тусгай замыг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөсөн нь гэрлэн дохиотой уулзваруудад автомашины эргэх хөдөлгөөнд саад учруулахгүй, замын хөдөлгөөний урсгалыг хэвийн хадгалах давуу талтай. Энэхүү BRT системийг Ард Аюушийн өргөн чөлөө–Их тойруу–Намьянжүгийн гудамж–Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд нийт 12.9…

  • Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

    Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

    “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад “Монгол адууны диваажин” хөтөлбөрийг санаачлагч Б.Наранбадрахыг урьж, ярилцлаа. “Дэлхийн дахинд морин эмчилгээ трэнд болж байна” Блиц: -Эдийн засагч, түүхч мэргэжилтэй. -Хүмүүнлэгийн Ухааны их сургуульд Бизнесийн менежмент чиглэлээр…

  • Ховд аймгийн Алтай суманд шүлхий гарчээ

    Ховд аймгийн Алтай суманд шүлхий гарчээ

    Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчин зэргэлдээх Алтай суманд халдлаа. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, Алтай сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Булган, Үенч сумын хяналтын постуудын хяналтыг чангатгав. Алтай сумтай хиллэдэг Мөст, Цэцэг суманд малгүй бүс бий болгож, Алтай сумтай хиллэдэг газарт байгаа…