-
Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өчигдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажиллалаа. Өнөөдрийн байдлаар иргэдийн чөлөөтэй нэвтрэх, амарч зугаалах ойн сан бүхий газарт нийт 11,706 нэгж талбарт газар олгосон байна. Гэвч газар ашиглалтын явцад зуслангийн бүсийн орц, гарц хаагдаж,…
-
Ерөнхийлөгчийн илгээлт өвөртөлсөн оюутнууд гадаадыг зорилоо

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүүхдүүд өнөөдөр гадаадад суралцахаар мордлоо. Энэ жил АНУ, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Япон, ОХУ, Хятад, Солонгос, Турк, Унгар, Литва, Австри, Энэтхэг гэсэн 16 улсын их, дээд сургуульд 300 оюутан…
-
Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олон нийтээс хөрөнгө босгох боломж олгох хуулийн төсөл боловсруулжээ

Жижиг, дунд бизнес эрхлэгчид банкны зээлээс гадна олон нийтээс хөрөнгө босгох боломжтой болох эрх зүйн орчин бүрдүүлэхээр УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран Хамтын санхүүжилтийн тухай хуулийн төсөл боловсруулжээ. Хэрэв энэхүү хуулийн төсөл батлагдвал, гарааны болон жижиг, дунд бизнесүүдэд санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болж, иргэдэд ч хөрөнгө оруулах шинэ боломж нээгдэх юм. Гарааны…
-
Байгальд суурилсан шийдлийн хамтарсан мэдэгдэл танилцууллаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Италийн Байгаль орчин, эрчим хүчний аюулгүй байдлын яам хамтран өнөөдөр “Тэсвэртэй байдлыг бэхжүүлэх байгальд суурилсан шийдлүүд” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр уур амьсгалын өөрчлөлт, ган, усны хомсдол, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулахад байгальд суурилсан шийдэл (NbS)-ийг дэд бүтэц, газар ашиглалт, усны менежменттэй уялдуулах…
-
Тусгай хамгаалалттай газар нутгийн эдийн засгийн өгөөжийг судалжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр хамтран, улсын тусгай хамгаалалттай газар нутаг /УТХГН/-аас байгалийн аялал жуулчлал, ой, мал аж ахуй, газар тариалан, ундны ус болон уул уурхай зэрэг зургаан салбарт үзүүлэх эдийн засгийн үнэ цэнийг тооцсон судалгаа хийжээ. Уг судалгааны үр дүн, бодлогын зөвлөмжийг өнөөдөр COP17-гийн үеэр танилцуулав. Судалгааны үр дүнд…
-
Дорнод, Сүхбаатарын 3 суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Малын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” буюу өмнө нь Монгол Улсад гараагүй хэвшил 2026 оны 5 дугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоосон. Урьдчилан сэргийлэх, яаралтай дархлаажуулалтыг хоёр үе шаттай хэрэгжүүлж, “SAT-1” хэвшлийн 1 сая 650 мянган тун вакцинаар мал сүргийг дархлаажуулснаар 7 дугаар сарын 8-ны өдрөөс хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй билээ.…
-
Биржийн арилжаанд оролцсон компаниудын дэнчингийн 90%-ийг буцааж өгнө

“Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол өнөөдөр батлагдав. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны тухай хууль 2022 онд батлагдаж, нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан ил тод, өрсөлдөөнт нөхцлөөр арилжаалах боломж бүрдсэн. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны эхний 7 сард 195 удаагийн арилжаагаар 10.65 сая…
-
Ган үйлдвэрлэх цогцолборт хөрөнгө оруулагчийг 10-р сард багтааж, сонгон шалгаруулна

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа. Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусгасан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт баригдах “Гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах” төслийг эрчимжүүлэх Засгийн газрын 64, 28 дугаар тогтоолын хүрээнд Ерөнхий сайдын 56, 152 дугаар захирамжаар ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулах, гүйцэтгэгчийг…
-
Астрид Шомейкэр: Риогийн конвенцуудыг уялдуулахад Монгол Улс манлайлах нь зүйтэй

Риогийн гурван конвенцын Талуудын бага хурлыг 2026 онд Монгол, Армени, БНТУ-д дараалан зохион байгуулж байна. Энэ нь биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлыг цогцоор нь авч үзэх, конвенцуудын уялдаа холбоог бэхжүүлэх чухал боломжийг бүрдүүлж байгаа юм. Монгол Улс 1993 онд Биологийн олон янз байдлын тухай конвенцод нэгдэн орсон. Түүнээс хойш Конвенцын…
-
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчээр ажиллах “Ногоон дата төв” байгуулах санаачилгыг танилцууллаа. Монгол Улс Риогийн гурван конвенцын зорилгыг бодлого, санхүүжилт, шинжлэх ухаан, инновацын нэгдсэн тогтолцоонд уялдуулсан “Тал хээрийн төлөвлөгөө” санаачилгыг дэвшүүлээд байна. Энэ хүрээнд Монгол Улс эрчим…