-
Иран улс ОУАЭХА-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээ мэдэгдэв
Иран улс Олон улсын атомын эрчим хүчний агентлагтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэдгийг Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаэй даваа гарагт мэдэгдэв. Тэрээр хоёр тал өнгөрсөн долоо хоногт хэлэлцээ хийсэн бөгөөд дараагийн шатны яриа хэлэлцээг ойрын үед явуулж магадгүй байгааг онцолсон байна. Өнгөрсөн 6-р сард 12 хоног үргэлжилсэн дайны үеэр Израил, АНУ-ууд Ираны цөмийн объектуудыг бөмбөгдсөнөөс…
-
Мьянмар улсын нэгдсэн сонгуулийг ирэх 12-р сараас эхлэн үе шаттайгаар явуулна
Мьянмар улсын сонгуулийн хороо 12-р сарын сүүлээр нэгдсэн сонгуулийг үе шаттайгаар явуулахаар болсныг зарласан байна. Даваа гарагт Мьянмар улсын Холбооны сонгуулийн хорооноос “олон нам өрсөлдөж, ардчилсан зарчмаар явагдах” бүх нийтийн сонгуулийн эхний үе шатыг 12-р сарын 28-ны ням гарагт эхлүүлнэ гэж мэдэгдэв. Мөн бүх нийтийн сонгуулийн дараагийн шатны товыг хожуу зарлах болно гэж мэдэгдсэн бөгөөд…
-
Хамас бүлэглэл Газын зурваст гал зогсоох саналыг зөвшөөрөв
Палестины Хамас бүлэглэл зуучлагчдын зүгээс санал болгосон гал зогсоох шинэ саналыг даваа гарагт зөвшөөрч, хүлээн авсан байна. Энэ талаар Хамасын удирдах түвшний эх сурвалж (Бассем Наим, Facebook) мэдээлсэн бөгөөд дээрх гал зогсоох саналд 60 хоногийн хугацаанд гал зогсоож, хариуд нь Израилын 10 амьд барьцааны хүнийг олон тооны цогцсын хамт суллах төлөвлөгөө багтжээ. Харин зарим эх…
-
Трамп-Зеленский, Трамп-Европын удирдагчдын уулзалтууд явагдаж, АНУ-ОХУ-Украины гурван талт уулзалтад бэлдэхээр болов
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Цагаан ордонд Украины ерөнхийлөгч В.Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн уулзалтууд өндөрлөлөө. Украины ерөнхийлөгч В.Зеленский Д.Трамптай уулзахаасаа өмнө хэвлэлд хандаж хийсэн мэдэгдэлдээ Украин улс АНУ, ОХУ-ын удирдагчидтай гурван талт уулзалт хийхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Д.Трамптай хийсэн уулзалтынхаа дараа В.Зеленский хоёр тал амжилттай яриа хэлэлцээ өрнүүлсэн гээд, “энэ бол хамгийн амжилттай уулзалт байлаа” хэмээн…
-
Английн нэрт жүжигчин Теренс Стэмп 87 насандаа таалал төгслөө
Олон кинонд бүтээсэн эсрэг дүрүүдээрээ алдартай Английн жүжигчин Теренс Стэмп ням гарагт 87 насандаа таалал төгсжээ. Энэ талаар жүжигчний гэр бүлийн зүгээс албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Мөн талийгаачийн бие төлөөлөгч мэдэгдэл хийсэн боловч жүжигчний үхлийн шалтгааны талаар мэдээлээгүй байна. Их Британийн нийслэл Лондон хотод төрсөн жүжигчин Терренс Стэмп 1960-аад оны эхээр урлагт хөл тавьж,…
-
Трамптай хийх уулзалтад Зеленскийтэй хамт НАТО болон ЕХ, Их Британи, Герман, Итали, Финландын удирдагчид оролцоно
Украины дайныг зогсоох асуудлаар даваа гарагт Вашингтон хотноо явагдах Трамп, Зеленский нарын уулзалтад мөн НАТО-гийн ЕНБД, ЕХ, Их Британи, Герман, Итали, Финландын удирдагчид оролцохоор болсон байна. Тодруулбал, Д.Трамптай хийх уулзалтад В.Зеленскийн хамт НАТО-гийн ЕНБД Марк Рютте, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Их Британийн ерөнхий сайд Кир Стармер, ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц, Италийн ерөнхий…
-
Гэнэтийн үерийн улмаас Пакистан улсад 150 хүн сураггүй алга болжээ
Өнгөрсөн долоо хоногт Пакистан улсад тохиосон гэнэтийн үер усны гамшгийн улмаас улсын хэмжээнд 344 хүн амиа алдаж, хамгийн багадаа 150 хүн сураггүй алга болоод байгаа талаар ням гарагт эрх баригчдын зүгээс мэдэгджээ. Үерт нэрвэгдсэн Пакистаны баруун хойд хэсгийн Хайбер-Пахтунхва мужид 150 гаруй хүн сураггүй алга болсон талаар мужийн гамшиг зохицуулалтын албаны дарга Ашфандяр Хаттак мэдээлсэн…
-
Талибаны түр засгийн газар олон улсаас тусгаарлагдмал байдлаа төгсгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв
Афганистан улсын төр засгийн эрхэнд гарсан Талибаны түр засгийн газар олон улсаас тусгаарлагдмал байдлаа өндөрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Энэ талаар Талибаны түр засгийн газрын эдийн засгийн сайд Дин Мохаммад Ханиф Афганистаны нийслэл Кабул хотноо Японы NHK сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. 2021 оны 8-р сард засгийн эрхийг авсан Талибан бүлэглэлийг засаглалыг өнгөрсөн сард ОХУ хүлээн зөвшөөрсөн…
-
Израилд дайныг зогсоож, барьцааны хүмүүсийг суллахыг шаардсан томоохон эсэргүүцлийн жагсаал болов
Ням гарагт Израилын Тель-Авив хотод Газын зурвас дахь дайныг зогсоож, үлдсэн барьцааны хүмүүсийг суллах тохиролцоонд хүрэхийг шаардсан томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал боллоо. Израил-Хамасын дайн эхэлснээс хойш дайныг эсэргүүцсэн жагсаал цуглаан Израилд тогтмол зохион байгуулагдаж байсан ч энэ удаагийн жагсаал оролцогчдын тоо хэмжээгээрээ хамгийн том жагсаалын нэг болсныг хэвлэлүүд онцолж байна. Жагсагч иргэд барьцааны хүмүүсийг нутагт…
-
Дэлхийн хүн дүрст роботуудын спортын тэмцээн Бээжин хотноо нээгдлээ
“The World Humanoid Robot Games” буюу Дэлхийн хүн дүрст роботуудын спортын тэмцээн пүрэв гарагт Бээжин хотноо нээгдсэн байна. БНХАУ-ын нийслэл хотын захиргаа болон бусад байгууллагуудын хамтрын зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь хүн шиг хэлбэр дүрстэй роботуудын чадавхийг нэмэгдүүлэх Хятад улсын зорилго, хүчин чармайлтын хүрээнд болж байна. Хятадын засгийн газар 2027 он гэхэд тус…