-
Нутгийн 18 хувьд зуд болох эрсдэл их байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 11 дүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсрууллаа. Зудын урьдчилсан төлөвөөс…
-
Амьтан алж уралддаг, алуурчныг шагнадаг харгис засаг дарга нар

Яагаад ч юм бэ, Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн, аймаг, сумын үе үеийн удирдлагууд чонотой өстэй мэт аашлах юм. Чоно тэднийг хэзээ, яасан юм бол доо. Хэзээ нэг цагт малаа чононд хүүлүүлсэн юм болов уу. Түүнийгээ хорхойтой араандаа зууж явсаар, аймаг, сумын засаг дарга болж, эрх мэдэлд хүрээд өс хонзонгоо авч байгаа мэт л байна.…
-
Дархан – Сүхбаатар – Алтанбулаг чиглэлд зам даваа саадгүй байна

2025 оны 11-р сарын 07-ны байдлаар Дархан – Сүхбаатар – Алтанбулаг чиглэлдзам даваа саадгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Дархан-Сүхбаатар чиглэлийн авто замын цасыг шүүрдэж, цэвэрлэхээр 07:00 цагт “Дархан АЗЗА” компани цасны машин гаргажээ.
-
3 хүн цасан шуурганд төөрч, 1 нь осгожээ

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт /11-р сарын 6-7/ цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Төгрөг, Булган аймгийн Дашинчилэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд хүн төөрсөн, сураггүй болсон тухай 3 дуудлага иржээ. Тэдний 2-ыг аврагчид эсэн мэнд олсон бол 1 иргэний цогцсыг олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Уул багийн Эрээн-Уулын нөмөрт өчигдөр мотоциклоор хонь хариулж…
-
Арвайхээрийн 4 орон сууц хөлджээ

Өвөрхангай аймгийн төвд барьж буй 30 Гкал/ц хүчин чадалтай дулааны станцын хоёрдугаар хэлхээний шугам сүлжээг улсын төсвийн 18.7 тэрбум төгрөгөөр 2025-2027 онд тавьж байна. Уг ажлын гүйцэтгэгчээр “Энерго сервис монтаж” ХХК шалгарч, энэ онд 5.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Тус компани Арвайхээр сумын 5, 13 дугаар багт байрлах “Арвайн илч”, “Газрын улаач” ХХК-ийн уурын зуухнаас халаалт дамжуулдаг 3.2 км шугам сүлжээг шинэчлэхээр 8 дугаар сарын 1-нд ажлаа…
-
Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 26 см зузаан цастай байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн 10 хоногт нэг удаа хээрийн цасыг хэмждэг. Энэ сарын 20–ны байдлаар нийт нутгийн 46 хувьд цастай байна. Үүнээс Увсын Хяргас, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэд 10–20 см, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 26 см, бусад нутгаар 0-10 см хүртэл зузаан цастай байна. Өнгөрсөн 10 хоногт агаарын температур нийт нутгаар -11.5…-1.1 градусаар хүйтэн, хур…
-
Хатгалын цас хүнтэй чацуу болоод байна

Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт орших Хөвсгөл нуурын хойд эргээр 10-р сарын 12-ноос хойш цас 3 хоног үргэлжлэн орлоо. Үүний улмаас цасны зузаан зарим газарт хүнтэй чацуу болоод байна. Харуулзанги, Хирвэстэг, Онголог, Хясаа зэрэг газарт цасны зузаан 150-160 см хүрчээ. Энэ бол намхан хүнтэй чацуу, хүүхэд далд орохоор гэсэн үг юм. Өнөөдрийн 08:00 цагийн байдлаар…
-
Солонготын давааны замын цас, мөсийг хусан, шороо асгаж байна

Солонготын даваан дээрх замын зорчих хэсгийн цас, мөсийг хусан, замын 2 талаар овоолго шороо асгаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангалаа. 2025.10.15 өдөр 23 цагийн байдлаар Солонготын давааны замын зорчих хэсэгт гулгаа үүсэж, том оврын автомашин зорчих боломжгүй болсон байв. Үүнийг хэвийн болгохоор “Гранд макро” компаниас 5 техник, 19 ажилтан, Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн 6…
-
Жанхайд 23 иргэн цасанд боогджээ

Хөвсгөл аймгийн Хатгал сумын Жанхай чиглэлд цасны зузаан 1 метр 30 см, гуу жалгандаа 1 метр 50 см хүрлээ. Тус сумын Онцгой комисс малчдаа нүүлгэн шилжүүлэх зам гаргаж байна. Жанхайд цас их орсны улмаас 23 иргэн цасанд боогдсон байна. Одоогоор Хатгал Тосгоны захирагч А. Баттүшигээр ахлуулсан 15 хүн ЗИЛ 31 маркийн машинтай ажиллаж байна. Малчин…
-
Хатгалд 80-130 см зузаан цас ороод байна

Хөвсгөл аймгийн нутгаар өнөөдөр 3 дахь өдрөө цас үргэлжлэн орж байна. 3 хоног лавссан цасны улмаас Хатгал тосгон дахь Жанхайн даваанаас Хар-Усны рашаан чиглэлд явах аргагүй болжээ. Энд цасны зузаан 80-130 см хүрчээ.