-
Тайванийн F4 хамтлаг тайзнаа эргэн ирэв

2001 онд дэлгэцнээ гарч байсан “Meteor Garden” буюу “Солирын од” цувралаараа алдаршиж байсан Тайванийн F4 хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээр тайзнаа эргэн ирж тоглон шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барьсан байна. F4 хамтлагийн гишүүд болох Жерри Ян, Ванесс Ву, Вик Чоу, Кен Чу нар өнгөрсөн бямба гарагт зохиогдсон Тайванийн Mayday хэмээх рок хамтлагийн тоглолтын дундуур бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа…
-
АНУ Украинд агаарын довтолгооноос хамгаалах Patriot систем илгээж, Д.Трамп ОХУ-д 100%-ийн тариф ногдуулна хэмээн сүрдүүллээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп агаарын довтолгооноос хамгаалах Patriot системийг Украинд илгээх талаараа өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ “ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин наанаа сайхан зүйл ярьчихаад, орой нь Украиныг бөмбөгдөж байгаа” тул Украин улсад шаардлагатай байгаа зэвсгийн тусламжийг үзүүлнэ гэдгээ мэдэгджээ. Хэдийгээр Трамп хичнээн ширхэг Patriot систем Украинд нийлүүлэхээ тодорхой мэдээлээгүй ч зардлыг нь Европын Холбоо…
-
Анхны Birkin загварын цүнх дуудлага худалдаагаар 10 сая ам.доллар хүрч зарагджээ

Францын тансаг зэрэглэлийн Hermès брэндийн 1984 оны анхны Birkin загварын цүнх өнгөрсөн долоо хоногт Францын нийслэл Парис хот дахь Сотби-гийн дуудлага худалдаагаар 8.58 сая евро буюу 10 сая ам.доллар хүрч зарагдсан байна. Алдарт дуучин, жүжигчин Жейн Биркинд зориулан Hermès брэндийн зүгээс анх бүтээж өгч байсан, хувцас загварын орчин үеийн түүхийн үнэт өв гэж хэлж болох…
-
К-поп хамтлагийн гишүүн асан хүчингийн хэргээр хорих ял авчээ

Өмнөд Солонгосын NCT хамтлагийн гишүүн асан, к-поп дуучин Тэил хүчингийн хэргээр 3 жил 6 сар хорих ял сонссон байна. 31 настай Тэил болон И, Хон хэмээх бусад 2 хүний бүлэглэн үйлдсэн гэмт хэргийг Сөүл хотын дүүргийн шүүхээс “маш хүнд, ноцтой гэмт хэрэг” үйлдсэн хэмээн тодорхойлсон боловч прокуроруудын зүгээс яллахыг хүссэн 7 жил хорих ялыг “анх…
-
Хүти зэвсэгт бүлэглэл өнгөрсөн долоо хоногт хоёр ачааны усан онгоц сүйрүүлжээ

Йеменийн Хүти зэвсэгт бүлэглэл өнгөрсөн долоо хоногт Улаан тэнгист хоёр ачааны усан онгоцыг сүйрүүлсэн байна. Эхний усан онгоцыг өнгөрсөн даваа гарагт сүйрүүлсэн бол Израилыг чиглэж явсан ачааны усан онгоц руу лхагва гарагт дайрч, сүйрүүлсэн талаар тус бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа нийтэлжээ. Тус нийтлэлд тухайн ачааны усан онгоц сүйрч байгаа дүрс бичлэгийг мөн…




