-
УИХ-ын гишүүд ажлаа хийхгүй байна

Мягмар гарагт байнгын хороодын хуралдаан болж ирсэн уламжлал парламентын түүхэнд тогтчихсон гэхэд хилсдэхгүй. Даваа гарагт их хуралд суудалтай нам эвслийн бүлэг дотроо хуралдаж аль хуульд ямар байр суурь баримтлахаа нэгтгэдэг. Харин мягмар гарагт чуулганаар хэлэлцэн батлах хуулийн төслийн хэлэлцүүлгийг байнгын хороодын хурлаар хэлэлцүүлдэг. Гэхдээ өнөөдөр УИХ-ын бүтцийн аль ч байнгын хороо хуралдахгүй. УИХ-ын тамгын газраас…
-
Бортээгийн хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 7 аж ахуйн нэгж, консорциум саналаа ирүүллээ

УИХ-ын 2025 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газраас Тавантолгой бүлэг ордын Бортээгийн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж хамтран ажиллах төслийг Монгол Улсад анх удаа олон нийтэд нээлттэй, ил тод сонгон шалгаруулалтын зарчмаар хэрэгжүүлж эхэллээ. Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн дотоод, гадаадын нийт 7 аж ахуйн нэгж, консорциум…
-
Нийслэлд шинээр барьж буй барилгуудад урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна

Нийслэлийн Хяналт шалгалтын газар нийслэлийн хэмжээнд шинээр баригдаж буй барилга байгууламж, орчны аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Уг ажлын зорилго нь иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах, болзошгүй эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэх, мөн барилга байгууламжийн техникийн шаардлагыг мөрдүүлэхэд чиглэж байна. Шалгалтад улс, нийслэлийн төсөв болон хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж…
-
Сүрьеэгээр 182 хүн нас баржээ

Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдөр. 2025 оны мэдээгээр Монгол Улсад нийт 2851 хүн сүрьеэтэй гэж бүртгэгдэж, 182 хүн сүрьеэгийн улмаас нас баржээ. Батлагдсан нийт өвчтөний 165 нь хүүхэд, 129 нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй байна. Нийт өвчлөгсдийн 63.1 хувийг эрэгтэй, 36.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь эрэгтэйчүүдийн дунд өвчлөл харьцангуй өндөр байгааг харуулж байна. Сүрьеэгийн…
-
Ажил дээрээ архидсан 2 даргад 10 хоног баривчлах шийтгэл оноолоо

Нэгүүн.мн сайт энэ сарын 18-нд төрийн байгууллагын албан өрөөнд архидан согтуурч, зүй бус авирлаж буй албан тушаалтны дүрс бичлэгийг олон нийтэд цацсан. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар ажлын өрөөндөө архидан согтуурсан албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдэгдэл гаргасан юм. Дээрх явдалтай холбогдуулан нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс А.С, М.Э нарт зөрчлийн…
-
Улсын төсвөөс 350 сая төгрөг завшжээ

Ж.Б нь ….. газрын ….төв лабораторийн шинжилгээ хариуцсан ахлах шинжээчээр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, О.Б, Б.О, Ж.Н, Ж.М, Д.А нартай бүлэглэн, шинжилгээ хийх нэрийдлээр үнийн саналыг өөрчлөн, тайланг хуурамчаар гаргуулж, Төрийн сангаас нэр бүхий хуулийн этгээдийн данс руу 428,4 сая төгрөг шилжүүлжээ. Уг мөнгөний 350 саяыг тус компаниас өөрийн данс руу шилжүүлэн авсан…




