-
Иргэд шийдвэр гаргахад цахимаар оролцоно

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг Дархан-Уул, Өвөрхангай аймагт туршилтаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд мэдээллийн системийн бүрдлийг нэвтрүүлэн, аж ахуйн нэгж, иргэд, төрийн байгууллага хоорондын уялдааг сайжруулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хялбар авах, иргэд шийдвэр гаргалтад цахим хэлбэрээр оролцох боломжийг…
-
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ

Замын-Үүд-Эрээн боомтын 1435 мм царигтай хоёр дахь төмөр замыг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо. Хоёр тал тус боомтын галт тэрэг нэвтрүүлэх хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авч ирсэн бөгөөд одоогийн…
-
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын тухай Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Засгийн газрын гишүүдийн саналыг тус хуулийн төсөлд тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа. Хуулийн төсөл нь 16 насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнээс шалтгаалсан эрүүл мэнд,…
-
Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно

“Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгох журам”-ыг баталж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн нарт даалгалаа. Журмаар гамшигт болон аюулт үзэгдэлд өртөж амь насаа алдсан малчин, туслах малчинд хөдөлмөрийн хөлсний…
-
Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа

“Цагаан алт” хөдөлгөөний үр дүнд 2025 оны жилийн эцсийн байдлаар манай улс 4000 тонн самнасан ноолуурыг 330.5 сая ам.доллароор экспортолсон нь 2024 онтой харьцуулахад биет хэмжээгээр 5.6, мөнгөн дүнгээр 4.7 дахин өссөн байна. Малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглаж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох, дотоодод нэмүү өртөг бүтээх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ноолуурын үйлдвэрлэлийг…
-
Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд нөлөөлөх хуулийн төслийг ЗГ өргөн мэдүүлнэ

Засгийн газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. 2002 онд энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой, энэ төрлийн харилцааг зохицуулах хууль батлагдан гарч байхад хар тамхины хэрэглээтэй холбоотой гэмт хэрэг улсын хэмжээнд 2 бүртгэгдэж байсан. Харамсалтай нь энэ төрлийн гэмт хэрэг тогтмол өссөөр 2025…
-
ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээр ахин чуулганаар орно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх, Монгол Улс болон ОХУ хоорондын хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлт болон үндсэн хэлэлцээрийг УИХ-ын холбогдох байнгын хороодоор зөвшилцөж эцэслэн батлах үйл ажиллагааг эхлэх шийдвэрийг гаргалаа. Өнгөрсөн жил буюу 2025 оны хавар дээрх асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байсан ч дэмжигдээгүй билээ. Харин энэ удаа Засгийн газар гишүүдийн тавьсан…
-
С.Бямбацогт: Сайн ажиллаж байгаа дэд сайдуудыг үлдээж, бусдыг нь цомхтгоно

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт төсвийн хэмнэлттэй холбоотойгоор зарим албан тушаалтнуудыг цомхтгох шаардлага үүссэн талаар мэдэгдлээ. Энэ дунд дэд сайд нарын асуудал яригдаж байна. Дэд сайд нарыг гэхдээ хэрхэн ажиллаж байгаагаас нь хамаарч цомхтголд оруулах гэнэ. Төрийн албан хаагчдын тоо жил ирэх тусам өссөөр төсвийн зардал нэмэгдсээр байгаа учраас зарим улс төрийн албан тушаалтан, төрийн албан хаагчдыг…
-
Д.Батлут: Цэрэгжилтийн хичээл оруулснаар хүчтэй нь хүчгүйгээ хамгаалахад суралцах боломжтой

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бие биенээ бүлэглэн дээрэлхэж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархсантай холбоотойгоор нийгэм түгшээд байна. Тэгвэл энэ асуудлыг цэгцлэхийн тулд сурагчдад цэрэгжилтийн хичээлийг сэргээе гэсэн санал гаргаж байгаагаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут мэдэгдлээ. Сайдын үзэж байгаагаар хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэх биш, хүчтэй нь хүчгүйгээ хамгаалдаг чадамжид суралцах ёстой. Тийм учраас “цэрэгжилтийн хичээл”-ээр…

