time.mn

Illustration of a bird flying.
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар +32 хэм хүрч хална

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар +32 хэм хүрч хална

    Ойрын өдрүүдэд баруун аймгуудын ихэнх нутгаар +32 градус, говийн бүс нутгаар +36 градусыг давж халах тул нарших болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2026 оны 7-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын…

    July 2, 2026
  • Р.Батболдыг ИЗНН-ын даргаар бүртгэхээс татгалзаж, Б.Батбаатараас хүргүүлсэн намынх нь дүрмийг УДШ бүртгэлээ

    Р.Батболдыг ИЗНН-ын даргаар бүртгэхээс татгалзаж, Б.Батбаатараас хүргүүлсэн намынх нь дүрмийг УДШ бүртгэлээ

    Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатараас ирүүлсэн 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Иргэний зориг ногоон намын 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус XIII Их хурлаас баталсан намын дүрэм /Шинэчилсэн найруулга/-ийг бүртгүүлэх” тухай өргөдөл, мөн 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн өргөдлийг хэлэлцээд намын дүрмийг “хууль, дүрэмд нийцсэн” үндэслэлээр бүртгэж…

    July 2, 2026
  • УНТЭ-ийн дарга П.Алтантуяаг баривчиллаа

    УНТЭ-ийн дарга П.Алтантуяаг баривчиллаа

    АТГ-аас томилсон ажлын хэсэг УНТЭ-т ажиллаж шалгалт хийжээ. Шалгалтын үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяагийн албан өрөөнд нэгжлэг хийж, улмаар түүнийг баривчлан, үргэлжлүүлэн шалгахаар авч явжээ. Энэ хэрэгт зөвхөн ерөнхий захирал бус, түүний удирдлагын баг бүхэлдээ холбогдсон байна. Одоогийн байдлаар, Захирлын ажлын албаны дарга Ц.Амаржаргал, Мэс заслын эмч С.Отгонбаяр нарыг мөн уг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн…

    July 2, 2026
  • Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна

    Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна

    Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Эдвард Эндрью Бюкес тэргүүтэй техникийн хяналтын багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны хэрэгжилт болон цаашдын боломжийн талаар санал солилцлоо. Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нийслэлийн…

    July 2, 2026
  • Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томилно

    Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томилно

    СЕХ-ны даргаар Н.Мягмарыг томилох саналыг УИХ-ын дарга С.Бямбацогт оруулж өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэн дэмжлээ. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран өнгөрсөн оны арванхоёрдугаар сард үүрэгт ажлаа өгснөөс хойш СЕХ-ны даргыг томилоогүй байсан юм. Хуулиар СЕХ-ны даргыг УИХ-ын дарга санал болгон томилуулдаг. Н.Мягмар нь Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж…

    July 2, 2026
  • О.Цогтгэрэл: Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид 3 Засгийн газар, 3 Ерөнхий сайдын нүүрийг үзлээ

    О.Цогтгэрэл: Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид 3 Засгийн газар, 3 Ерөнхий сайдын нүүрийг үзлээ

    Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурлаар УИХ-ын 2026 оны Хаврын чуулганы үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ. Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: -Ардчилсан нам өнгөрсөн 2 жилийн хугацаанд зөвхөн сөрөг хүчин хийхээс гадна бүтээлч хуулийн төсөл санаачилж батлуулах чиглэлд онцгойлон ажилласан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид 3 Засгийн…

    July 2, 2026
  • Ерөнхий сайд Н.Учрал: Д.Ганбат гишүүн шиг олон гишүүн байсан бол хулгайд ялагдахгүй байх байсан

    Ерөнхий сайд Н.Учрал: Д.Ганбат гишүүн шиг олон гишүүн байсан бол хулгайд ялагдахгүй байх байсан

    Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Ганбат: Маш олон мега төслийн талаар яриад байсан. Тэр төслүүд юу болсон бэ. Тухайн үед би мега хулгай болно шүү гэж…

    July 2, 2026
  • Осолд орсон алба хаагчийн элэгний эд тасарсан байсан

    Осолд орсон алба хаагчийн элэгний эд тасарсан байсан

    Үзүүлэх сургуулилалтын үеэр машинд дайруулсан хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн асуудлаар ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ. Цэргийн төв эмнэлгийн гэмтлийн эмнэлзүйн төвийн захирал дэд хурандаа Д.Нямдорж: Осолд орсон хоёр алба хаагчийг яаралтай тусламжаар ирсэн даруйд зохих эмчилгээг хийсэн. Нэг алба хаагчийн хэвлийн хөндийг нээж, шалгах мэс засал хийсэн. Учир нь элэгний 7, 8-р сегмент хэсэгт элэгний…

    July 2, 2026
  • 2033 оноос эхлэн 10 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр бодно

    2033 оноос эхлэн 10 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр бодно

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.07.02/-ны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 85.9 хувийн саналаар хуулийн төсөл эцэслэн батлагдав. Хуульд тусгасан онцлох заалтуудыг танилцуулж байна.

    July 2, 2026
  • Зам тээврийн ноцтой осол гарч нэг хүн хавчуулагдаж, нэг хүн нас баржээ

    Зам тээврийн ноцтой осол гарч нэг хүн хавчуулагдаж, нэг хүн нас баржээ

    Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд зам тээврийн осол гарч нэг хүн машинд хавчуулагдаж, нэг хүн нас баржээ. Хүн хавчуулагдсан гэх дуудлага өнөө өглөө 07:45 цагт НОБГ-т ирж Аврах бүрэлдэхүүнийг очиход, Toyota Prius маркийн автомашинууд мөргөлдсөн байжээ. Хавчуулагдсан иргэнийг гаргаж, нас барсан хүнийг эмнэлгийн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

    July 2, 2026
←Previous Page
1 … 127 128 129 130 131 … 2,612
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress