-
Эрчим хүчний үндэсний төвийн захирал асан Д.Бямбасүрэнд шүүх ял оноолоо

Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн ангийн анд “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэнд шүүх нийтийн албанд 5 жил ажиллах эрх хасах, 30 сая төгрөгөөр торгох ял оноолоо. Түүнд хахууль өгсөн Ц.Мөнхбаярын нийтийн албанд 2 жил ажиллах эрхийг хасан, 3 сая 900 мянган төгрөгөөр торгов. Д.Бямбасүрэн Эрчим хүчний үндэсний төвийн захирлаар ажиллаж байхдаа…
-
Н.Мягмар: Н.Өсөхбаярын шинжилгээний хариун дээр нэг талыг барьсан шийдвэр гаргачхав уу

Үндэсний их баяр наадмаар үзүүрлэж, улсын гарди цол хүртсэн Н.Өсөхбаяраас сэргээш илэрснээр цолыг нь хураасан. Үүнийг тэр эсэргүүцэн, спортын арбитрын шүүхэд хандсан юм. Тус арбитр түүнийг гомдлыг хэлэлцээд, шинжилгээ авах үйл явц олон улсын стандартаас илт гажсан гэж үзэн, шинжилгээний хариуг хүчингүй болгоод байна. Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар: -Энэ бол давж заалдах комиссын…
-
Орон сууцны үнэ Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд байна

Орон сууцны үнийн индекс өнгөрсөн 2025 оны 4-р сартай харьцуулахад 9.3 хувиар өсжээ. Тодруулбал, Шинэ орон сууцны 1м.кв талбайн дундаж үнэ 4.79 сая бол хуучин орон сууцных 5 сая төгрөгт хүрчээ. Харин бүсчлэлийн хувьд Сүхбаатарын талбай, 220 мянгат орчимд орон сууцны 1м.кв 8.9 сая төгрөгт хүрээд байна. Судалгаагаар Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт үнэтэй байгаа бол…
-
Гадаад бондоор санхүүжүүлэх төслөөс Сэлбийг хаслаа

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ батлаагүй. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Засгийн газар уг хуулийн төслөөс Сэлбэ 20 минутын хот төслийг хасахаар шийдвэрлэв. Энэ талаар нийслэлийн засаг дарга Х.Нямбаатараас тодрууллаа. -Төсвийн реформ гэдэг зүйл нэлээн хэдэн жилийн өмнө яригдаад, татвар төлөгчдийн мөнгө буюу улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байя…
-
Х.Нямбаатар: Нийслэлийн засаг даргын I орлогчоор Г.Жаргалсайханыг ажиллуулах санал намын аппаратаас ирсэн

Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай ажлаа өгч, АТГ-т шалгуулж байгаа. Түүний оронд Баянзүрх дүүргийн засаг дарга Г.Жаргалсайханыг томилсон юм. Энэ талаар нийслэийн засаг дарга Х.Нямбаатар ийн тайлбарлалаа. -Би дээрээ бас намын удирдлагатай. Намын аппаратаас “Нийслэлийн засаг даргын I орлогчоор Баянзүрх дүүргийн засаг дарга Г.Жаргалсайханыг томилох нь зүйтэй” гэдэг санал ирүүлсэн. Үүний дагуу…
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Чагнаадоржийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж, ийм сэлгээ хийжээ. Б.Чагнаадорж 2024 оны 7-р сард Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар очсон байна. “Эрдэнэс Монгол” нэгдлийн 31 компани, төслийн нэгжийг тус үйлдвэр тэргүүлсэн аж. Энэ нь Б.Чагнаадоржийг “Эрдэнэс Монгол”-д тавихад нөлөөлсөн юм байна.




