-
Цагдаагаас оргоод, дахин 11 хүн залилсан этгээдийг баривчилжээ

Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 140 айлын хаус хороолол барьж байгаа хэмээн иргэдээс 4.1 тэрбум төгрөг залилах гэж байсан Д гэгч этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлж, үйлдлийг нь таслан зогсоолоо. Түүнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Тэр Эрүүгийн хуулийн 17.3.3.3.1-д заасан “Залилах гэмт хэрэг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдан шалгуулж байхдаа…
-
ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нарын 11 хүнд холбогдох хэргийг прокурорт буцаажээ

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, ШШГЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын дарга, хурандаа Б.Цогжаргал, нийслэлийн Газрын албаны дарга асан Э.Болорчулуун нарын 11 хүнд холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх урьдчилан хэлэлцэв. Шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр өмгөөлөгч нар тус шүүхэд хүсэлт гаргасан байна.…
-
Хүнтэй маргалдахдаа буу ашигласан цагдааг ЦЕГ шалгаж байна

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 9-р сарын 19-20-нд шилжих шөнө буун дуу гарчээ. Тус сумын цагдаа тухайн газарт очиж, шалгахад иргэд хоорондоо маргалдаж, 1 нь буу ашигласан байжээ. Буутай, гал нээсэн хүн нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын ажилтан байсан аж. Тухайн цагдаа амралтын өдөр ажлын бус цагаар Сэлэнгэ аймагт явж байхдаа хүнтэй маргалдаж, ангийн буугаар…
-
Инчонд манай улс консулын салбар байгуулахаар болжээ

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулахаар өнөөдөр ЗГ шийдвэрлэлээ. БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан 2025.12.31-ний мэдээллээр Монгол Улсын 60 мянган иргэн тус улсад оршин сууж байна. Өнгөрсөн жил давхардсан тоогоор 161.755 монгол иргэн БНСУ-д зорчжээ. Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулснаар консулын үйлчилгээг монголчууддаа…
-
Монголын эдийн засгийн өсөлтийг 5.7% гэсэн таамаглалаа Азийн хөгжлийн банк хэвээр үлдээв

Азийн хөгжлийн банк (АХБ) өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн төлөвийг танилцууллаа. Тус банк манай улсын эдийн засгийн өсөлтийг 2026 онд 5.7%, 2027 онд 6% байна гэсэн өмнөх таамаглалаа хэвээр үлдээв. 2027 онд тэтгэврийн багц шинэчлэл, татварын багц шинэчлэл зэрэг шинэчлэл хэрэгжиж эхэлснээр татварын ачаалал буурч, өрхийн хэрэглээгээр дамжин, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна.…
-
Ц.Сандаг-Очир: 1 тэрбум 88 сая төгрөгөөр баавгай унтуулах, үргээх буу авна

Хүн суурьшсан бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан, баавгай үргээх, унтуулах буу авах, тор хийх зэрэг шаардлага үүсээд буй. Энэ талаар өнөөдөр ЗГ хэлэлцэн шийдвэрлэжээ. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: -12 аймгийн нутаг дэвсгэрт хүрэн баавгай 240 гаруй удаа суурьшлын бүсэд орж ирсэн. Энэ бол эрсдэл дагуулсан, аюулын харанга гэмээр үзэгдэл болоод байна. Энэ бол уур…
-
140 сая доллароор нүүрс-пиролизын үйлдвэр байгуулахаар боллоо

Багануурын уурхайг түшиглэн, хүрэн нүүрсээр сайжруулсан түлш бэлтгэх төслийг гүйцэтгэх “Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК-ийг нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй хамтран байгуулахаар ЗГ шийдвэрлэв. Тус компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 67 хувийг эзэмших нөхцөлөөр уг компанийг байгуулахыг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” XXK-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгав. Үлдэх 33 хувийн хувьцаа эзэмшигчийг тогтоох асуудлыг нийслэлийн ИТХ шийдвэрлэнэ.…
-
ЭЗБХ: Чингис хаан нисэх буудлын өргөтгөлийг зээлээр барихыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.09.23/ Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төсөл болон “Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээ”-ний төслийг зөвшилцөхийг 59,4 хувийн саналаар дэмжлээ. УИХ-ын гишүүн Сангийн сайд З.Мэндсайхан “Уг…
-
Т.Доржханд: Гадаадын 5 чиглэлийн хөрөнгө оруулалтыг ЗГ дэмжинэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Шадар сайд Т.Доржханд: -Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, идэвхжүүлэх, урт хугацаанд үргэлжлүүлэх, хамгаалах, дэмжих цогц ажиллагааны төлөвлөгөөг өнөөдөр ЗГ баталлаа. 1990-2025 оны хооронд 52.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гадаадаас хийсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалтын 74.4%-ийг уул уурхайн салбарт оруулжээ. Хөрөнгө оруулалт төрөлжөөгүй байна. Үүнийг яаж төрөлжүүлэх вэ,…
-
АНУ Грийнландад цэргийн оролцоогоо нэмэх гэрээ байгуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Грийнландын болон Данийн удирдагчид есдүгээр сарын 22-нд Грийнландад АНУ-ын цэргийн оролцоог нэмэх боломж олгосон гэрээнд гарын үсэг зуржээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Нью-Йорк хотод байгуулсан уг гэрээ нь Трампын Грийнландыг АНУ-ын нутаг дэвсгэр болгох тухай шаардлагад хүрээгүй ч стратегийн ач холбогдолтой тус аралд АНУ-ын цэргийн байр суурийг өргөжүүлэх боломжийг хуульчилсан…