-
Дуучин Тэйлор Свифт сүй тавьснаа зарлав
Америкийн поп од, дуучин Тэйлор Свифт өөрийн найз залуу, америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн Канзас Сити Чифс багийн тоглогч Трэвис Келситэй сүй тавьснаа инстаграм хуудсандаа зарласан байна. Трэвис Келси, Тэйлор Свифт нар үерхэж буйгаа зарласнаас 2 жил орчмын дараа сүй тавьж, гэрлэхээр болсноо ийнхүү зарлалаа. Тэйлор Свифт шүтэн бишрэгч нартаа хандаж “Танай англи хэлний багш чинь…
-
Тэйлор Свифт, Трэвис Келси нар сүй тавилаа
Дуучин Тэйлор Свифт, Америкийн хөлбөмбөгийн тоглогч Трэвис Келси нар сүй тавьснаа зарлалаа. Хосу инстаграм хуудсаараа дамжуулан баярт мөчөө “Англи хэлний багш, биеийн тамирын багш нь гэрлэх гэж байна” гэсэн тайлбартайгаар олон нийттэй хуваалцав. Тэд 2023 оны арванхоёрдугаар сард үерхэж буйгаа олонд ил болгож байсан билээ. Тэйлор Свифт болон Трэвис Келси нарын зургийн дор олон алдартан…
-
Венесуэл улс хар тамхитай тэмцэх зорилгоор хилийн хяналтаа чангатгаж эхэллээ
Венесуэл улс хар тамхины хууль бус наймааны эсрэг тэмцэх зорилгоор хөрш Колумб улстай залгаа хилийн хяналтаа чангатгаж, 15 мянган цэргийн албан хаагчийг хилийн бүсэд дайчлахаар болсноо даваа гарагт зарласан байна. Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурог кокаин хил давуулан худалдаалдаг картелийг толгойлдог хэмээн АНУ буруутгаж, улмаар Мадурод дарамт, шахалт үзүүлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт байлдааны 3 усан онгоцыг…
-
Трампын засаг захиргаа АНУ-ын визтэй 55 сая хүнийг шалгана
Трампын засаг захиргаа АНУ-ын хууль ёсны визтэй гадаадын 55 сая гаруй иргэнийг визний зөрчил гаргасан эсэхийг шалгаж байгаа талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Уг арга хэмжээг тус улсад нэвтэрсэн хууль бус цагаачдыг албадан гаргах Трампын засаг захиргааны өргөн хэмжээнд хэрэгжүүлж буй ажиллагааг улам өргөжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж байна. Виз эзэмшигчдээс жижиг гэлтгүй зөрчил илрүүлсэн тохиолдолд…
-
Газын зурвасын Нассер эмнэлэгт Израил цохилт үзүүлж, 20 хүн амь үрэгдэв
Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис хотын Нассер эмнэлэгт даваа гарагт үзүүлсэн Израилын агаарын цохилтын улмаас хамгийн багадаа 20 хүн амь үрэгдсэний дотор тус эмнэлгийн эмч, ажилтнууд болон мөн сэтгүүлчид багтсан талаар Газын зурвасын эрүүл мэндийн алба мэдэгдлээ. Тус эмнэлэг Газын зурвасын өмнөд хэсэгт үйл ажиллагаа нь доголдолгүй үргэлжилж байсан цорын ганц эмнэлэг байв. Израилын…
-
Путин, Зеленский нар уулзахгүй бол “үр дагавар” гарахыг Трамп анхаарууллаа
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров хуваарьт төлөвлөгдөөгүй гэсэн шалтгаанаар Путин-Зеленский нарын уулзалтыг явуулах боломжгүй гэж өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдэгдсэн. Үүний дараа Украины дайныг өндөрлүүлэх яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод байна. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа “Путин, Зеленский нар уулзахгүй бол томоохон сөрөг үр дагавар гарах болно. Гэхдээ…
-
Ким Жон Унтай дахин уулзах хүслээ Д.Трамп илэрхийлжээ
Даваа гарагт Цагаан ордны Зууван танхимд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мюн нар уулзлаа. Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай дахин уулзах хүсэлтэй байгаагаа Д.Трамп уг уулзалтын үеэр илэрхийлсэн бол И Жэ Мюн түүнээс Солонгосын хойгт энх тайван тогтооход дэмжлэг хүсэж, Трампыг Ким Жон Унтай уулзаж, Умард Солонгост “Trump World” цогцолбор босгон, гольф…
-
Японд агаарын хэм +40 хүрч халжээ
Ням гарагт Япон улсад агаарын хэм цельсийн +40 градус хүрч халсан байна. Японы цаг уурын судалгааны агентлагаас мэдээлснээр нийслэл Токио хотын ойр орчимд болон Канто, Гүнма, Сайтама муж гэх зэрэг ихэнх газарт +40 хэм хүрч халсан гэжээ. Фүкүшимагаас Окинава хүртэл тус улсын 47 мужийн 37-д нь хэт халалт аюулын түвшинд хүрч, халуунд буюу наранд цохиулах…
-
Хар салхины улмаас Вьетнамд хагас сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж байна
Хятадын Хайнань арлыг дайраад өнгөрсөн, маш хүчтэй Кажики хар салхины улмаас Вьетнам улсад 586 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх үүрэг чиглэл өгсөн байна. Хар салхинд өртөх аюултай эрсдэлд ороод буй Вьетнам улсын төвийн нутгийг Тхан Хоа, Куанг Три, Хуе болон Да Нанг мужийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болсноос гадна нислэгүүд цуцлагдаж, завь, усан онгоцуудыг…
-
Украин улсын тусгаар тогтнолын баярын өдөр В.Зеленский ард түмэндээ хандан мэдэгдэл хийжээ
Ням гарагт Украин улсын тусгаар тогтнолын баярын өдөр тохиож, улс орон даяараа тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Украин улс одоогоос 34 жилийн өмнө буюу 1991 оны 8-р сарын 24-ний өдөр тусгаар тогтнолоо зарлаж байжээ. ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтнолоо зарласан энэхүү өдрийг украинчууд газар нутгийнхаа 20 хувийг эзлүүлж, олон арван мянган хүнээ алдсан 3.5 жил үргэлжилж буй…