-
“Сэтгэлийн уяа” уран сайхны кинонд 2 гавьяат тогложээ

“Хувьсал” продакшны дэлгэцийн 10 дахь уран бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 16-наас кино театруудаар гарч эхэлнэ. Тус продакшн уг киногоо VOO-тэй хамтран бүтээжээ. Энэ киног Э.Батнямбуу найруулж, дүрүүдэд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин Э.Батнямбуу, Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, жүжигчин Б.Анхбаяр, Б.Хосбаяр, У.Содбилэг нар тоглосон байна.
-
Дэлхийн тойрог замаас гарсан сансрын нисэгчид аян замдаа сайн явж байгаагаа мэдэгджээ

НАСА АНУ-ын Флорида мужид байрлах Кеннедигийн нэрэмжит сансрын төвийн 39B хөөргөх тавцангаас 4-р сарын 1-нд “Орион” хөлгийг сансарт хөөргөсөн аж. НАСА хамгийн сүүлд 1972 онд Сар луу сансрын нисэгчдийг илгээж байснаас хойш 54 жилийн дараа тийшээ дахин пуужин хөөргөсөн нь энэ юм. 4 нисэгчтэй “Орион” хөлөг өчигдөр Дэлхийн тойрог замд орсныхоо дараа Сарны далд хэсэг…
-
12 удаа 59 бод хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин Б.Бавуусүрэн 32 адуугаа хулгайд алджээ. Тэр адуундаа GPS суурилуулсан байсан учраас цагдаагийн байгууллагатай хамтарч, олсон байна. 17 этгээд 2025 оны 11-р сараас 2026 оны 3-р сарын хугацаанд 12 удаа нийт 59 бод мал хулгайлсныг цагдаагийн байгууллага тогтоолоо. Тус аймагт мал хулгайлах гэмт хэрэг 2025 оны мөн энэ үетэй харьцуулахад 14.3…
-
20 мянган эмэгтэйг папиллома вирус илрүүлэх PCR шинжилгээнд хамруулна

Умайн хүзүүний хорт хавдрын нийт тохиолдлын 60 хувь нь Ази тивд бүртгэгддэг байна. Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөр Азидаа 4, хавдрын шалтгаант үхлийн тохиолдлоор 5-д бичигдэж байгаа аж. Монгол Улсад жилд 400-500 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогддог гэх статистик бий. Тэгвэл умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор хүний…
-
ОХУ-ын онгоц Крымийн хойгт осолдож, 29 хүн амиа алджээ

Крымийн хойг дээгүүр хуваарийн дагуу нисэж явсан ОХУ-ын армийн ачаа тээврийн АН-26 онгоц осолдож, дотор нь байсан 29 хүн амиа алдсан талаар Оросын Батлан хамгаалах яам 4-р сарын 1-нд мэдээлжээ. Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 31-ний 18:00 цагийн орчимд Крымийн хойг дээгүүр нисэж явсан цэргийн АН-26 онгоцтой Оросын арми холбоо тасарсан байна. Аврах албаныхан онгоцны…
-
Үдээс хойших чуулганаар УИХ-ын даргыг томилно

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар АН-ын бүлгээс өргөн барьсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхээр дэмжлээ. Гэхдээ УИХ-ын даргын томилгооны асуудал хүлээгдэж байгаа учраас өнөөдөртөө парламентыг даргатай болгох нь зүйтэй гэдэг байр сууринд сөрөг хүчний бүлэг нэгджээ. Хэрэв парламент хурлын даргаа сонгочихвол араас нь Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа томилох боломж…




