Category: Menus

  • Монголын сурагчид олон улсын хиймэл оюуны олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ

    Монголын сурагчид олон улсын хиймэл оюуны олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ

    Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад нийт 61 улсын 284 сурагч хоёр өдрийн туршид машин сургалт, хиймэл оюуны 6 бодлогыг бодож оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөн байна. Монгол улсаас эх орноо төлөөлөн хоёр багийн 8 сурагч оролцсон бөгөөд хоёр өдрийн нийлбэр оноогоор сурагч Ү.Эрхэс /Хобби сургууль, 10-р ангийн сурагч/ тусгай байрт шалгарч, сурагч Ч.Ирмүүн /Эрхэт Эрдэм…

  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн 5 этгээдийг илрүүлжээ

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн 5 этгээдийг илрүүлжээ

    Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сэжиг бүхий шөнийн цэнгээний газруудад 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө хяналт шалгалтын ажиллагааг явуулсан байна. Нэр бүхий 4 шөнийн цэнгээний газрын ажилчид болон 178 үйлчлүүлэгч иргэнд мансууруулах…

  • Хотын дарга Х.Нямбаатар олон улсын олимпиадаас медаль хүртсэн 20 сурагч, нэг багшийг урамшууллаа

    Хотын дарга Х.Нямбаатар олон улсын олимпиадаас медаль хүртсэн 20 сурагч, нэг багшийг урамшууллаа

    Энэ жил нийслэлийн ЕБС-ийн сурагчид зургаан хичээлээр олон улсын олимпиадад оролцож, бахдам амжилт гаргасан. Тодруулбал, математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн олимпиадад Монгол Улсыг төлөөлөн 20 сурагч оролцож, бүгд амжилт гаргаж, тусгай байраас алтан медаль хүртэл амжилт үзүүлээд байна. Тиймээс олон улсын олимпиадад амжилт гаргасан 20 сурагч, нэг багшийг хотын дарга Х.Нямбаатар шагнаж, урамшууллаа. Олон…

  • Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн тохиолдолд албадан буулгана

    Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн тохиолдолд албадан буулгана

    Нийслэлийн хэмжээнд түүхэн болон хуучны барилгыг хэвээр нь авч үлдэх үүднээс зөвшөөрөлгүйгээр нэмэлт өргөтгөл хийхгүй байх талаар есөн дүүргийн удирдлагуудад мэдэгдэл хүргүүлжээ. Улаанбаатар хотын анхны төлөвлөлтөөр явган хүн зорчиход асуудалгүй өргөн чөлөөтэй байсан хэдий ч өнөөдрийн байдлаар “40, 50 мянгат” орчим нь зарим хэсгээрээ хоёр хүн зөрөхөд ч хүндрэлтэй болсон учраас нийтийн эдэлбэр газар руу…

  • NASA 2030 онд саран дээр цөмийн реактор байгуулна

    NASA 2030 онд саран дээр цөмийн реактор байгуулна

    АНУ-ын сансар судлалын агентлаг 2030 онд саран дээр цөмийн реактор барьж байгуулахаар төлөвлөж байгаа талаар Америкийн хэвлэлүүд мэдээллээд байна.  Америкийн Politico, CNN, New York Times зэрэгхэвлэлүүдийн мэдээлснээр NASA-гийн тэргүүн Шон Даффи цухуйлгасан бөгөөд тэрээр Хятад, Орос улсууд ч үүнтэй ижил төлөвлөгөө боловсруулаад байгааг онцолжээ. Тэрээр дээрх улсууд саран дээр “өөрсдийн гэсэн эзэмшлийн бүсийг тогтоож ч…

  • АНУ Венесуэлийн ерөнхийлөгч Н.Мадурог баривчлах шагналын мөнгийг 50 сая ам.доллар болгов

    АНУ Венесуэлийн ерөнхийлөгч Н.Мадурог баривчлах шагналын мөнгийг 50 сая ам.доллар болгов

    АНУ пүрэв гарагт Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлахад хүргэсэн, үнэн зөв мэдээллийг өгсөн хүнд олгох шагналын хэмжээг 50 сая ам.доллар болгон нэмэгдүүлжээ. Энэ оны 1-р сард түүний талаарх мэдээллийг 25 сая ам.доллароор үнэлж байснаас ийнхүү хоёр дахин нэмэгдүүлсэн байна.  “АНУ-ын Хуульзүйн департмент болон Төрийн департментын зүгээс Николас Мадурог баривчлахад хүргэсэн мэдээлэлд 50 сая ам.долларын түүхэн шагнал олгохоо…

  • Д.Трамп Армен, Азербайжаны хооронд түүхэн энхийн гэрээ байгуулах ёслолыг Цагаан ордонд зохион байгуулна

    Д.Трамп Армен, Азербайжаны хооронд түүхэн энхийн гэрээ байгуулах ёслолыг Цагаан ордонд зохион байгуулна

    АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Армен, Азербайжаны хооронд “түүхэн энхийн гэрээ” байгуулах ёслолын арга хэмжээг баасан гарагт Цагаан ордонд зохион байгуулна хэмээн өөрийн нийгмийн сүлжээний Truth Social платформд мэдэгдсэн байна.  Тэрээр пүрэв гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ “Арменийн ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев нар хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан хоёр орны хооронд олон жилийн турш үргэлжилж,…

  • Онцгой байдлын алба хаагчид 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ

    Онцгой байдлын алба хаагчид 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ

    Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар байдлаар 3510 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2953 нь гал түймэр, 414 нь бусад /усны осол, зам тээврийн…

  • Баянхонгор-Шаргалжуут чиглэлд 66.4 тэрбум төгрөгөөр зам тавьж байна

    Баянхонгор-Шаргалжуут чиглэлд 66.4 тэрбум төгрөгөөр зам тавьж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар замын бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн явцтай газар дээр нь танилцаж байна. Тэрээр өнөөдөр Баянхонгор-Шаргалжуут чиглэлд тавьж буй хатуу хучилттай замын ажилтай танилцав. Тус бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн оны 6-р сард эхэлсэн. Одоогийн байдлаар гүйцэтгэл 27 хувьтай үргэлжилж байна. Нийт 54.18 км урттай зам тавих бөгөөд ус зайлуулах 94 хоолой, 2 гүүр барина.…

  • “Их хурд”: А.Билигүүдэйн хар азарга түрүү магнайд хурдаллаа

    “Их хурд”: А.Билигүүдэйн хар азарга түрүү магнайд хурдаллаа

    Морины олимп хэмээн нэрлэгддэг монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаан Хүй долоо худагт эхэллээ. Азарганы уралдаанд 103 азарга мордсон ч 71 нь шандас сорин уралдсан юм. Ингээд Хөвсгөл аймгийн Рашаант сумын алдарт уяач Амарсайханы Билигүүдэйн хар түрүүлж, түмэн олноо баярлууллаа. Харин Увс аймгийн Зүүнговь сумын алдарт уяач Далайн Батбаярын хул аман хүзүүдэв. Азарга насанд…